Forum on “Digital users – Health”

Форум болох огноо: 2018.10.02.       Цаг: 13.30-15.30 цагт

Форум болох газар: Мишээл экспо

Зорилго. Сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд байгаа барилга байшингийн дээр байрласан үүрэн холбооны бааз станц болон гар утаснаас цацаргах цахилгаан соронзон долгион нь хүний эрүүл мэндэд хортой, цаашлаад хор хавдар үүсгэдэг гэсэн ойлголтод холбогдох мэргэжлийн олон улсын байгууллагуудын бодит судалгаа, хяналт шалгалтын дүнд үндэслэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд өгөх. 

Форумаар тавигдах илтгэлүүд

  • Үүрэн холбооны сүлжээний зохион байгуулалт, оновчлол гэж юу вэ, үүнийг хэрхэн зохион байгуулдаг талаар үүрэн холбооны операторын төлөөлөл танилцуулга  хийнэ.  
  • Олон улсын радио төхөөрөмжийн стандарт, баталгаажуулалтын талаар мэргэжлийн байгууллага танилцуулга хийнэ.
  • Монгол улсад радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөллийн талаар ямар стандарт байдаг, хяналт шалгалтыг хэрхэн хийдэг, хэрэгжилт хангагдаж байна уу гэдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос танилцуулна.

Видео танилцуулга

  • Цахилгаан соронзон орны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх ойлголт аппликэйшн - танилцуулга

           Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан энэхүү аппликэйшнийг Монгол хэл дээр гаргаад байна.

  • Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний  аюулгүйн түвшний стандарт хэмжилт, аргачлал

           Хэмжилтийг ямар багажаар хэрхэн хийдэг, хэмжилтийн үр дүнг газар дээр нь харуулсан видео танилцуулгыг хүргэнэ.

Панел хэлэлцүүлэг

Сэдэв: Дижитал хэрэглэгчийг хамгаалахад тулгарч буй асуудлууд

Хэлэлцүүлэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Үүрэн холбооны оператор, Хэрэглэгчийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр олон нийтийн мэдлэг ойлголт, ОУ-ын хандлага, стандарт түүний хэрэгжилт, хяналт, практик гардаг хүндрэлүүдийн талаар ярилцаж, зөвлөмж мэдээллийг хүргэнэ.