Аливаа мэдээллийг сургаар биш судалгаатайгаар ярих ёстойг           “Дижитал хэрэглэгч– Эрүүл мэнд” сэдэвт форумаар онцоллоо

Мэдээлэл харилцаа холбооны технологийн асар хурдтай хөгжил нь бидэнд ярих, мессэж төдийгөөр хязгаарлагдахаа больж интернэт хэмээх зах хязгааргүй далайд сэлэх, банкны үйлчилгээг гар утаснаасаа авахаас эхлээд орон зай цаг хугацаанаас үл хамааран хүссэн зүйлээ үзэх, үзэл бодлоо бусадтай хуваалцах зэрэг өргөн боломжийг бий болгож байна. Өнөөдөр дэлхий дээр 5 тэрбум гаруй хүн гар утас тогтмол хэрэглэж байна. Гар утас улам бүр ухаалаг болсноор хэрэглээ эрс нэмэгдэж, улмаар гар утас хэрэглэх нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг үү гэдэг асуулт урган гарч ирж байна. 

Тэгвэл энэ асуултанд мэргэжлийн олон улсын байгууллагуудын бодит судалгаа, хяналт шалгалтын дүнд үндэслэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд хариулт өгөх үүднээс Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд” сэдэвт форумыг зохион байгууллаа.

Форумаар үүрэн холбооны сүлжээний зохион байгуулалт, оновчлол, үүнийг хэрхэн зохион байгуулдаг, радио давтамжит цахилгаан соронзон орон гэж юу болох, олон улсад болон манай улсад харилцаа холбооны тоног төхөөрөмжид ямар стандарт шаардлага тавигддаг, үүнийг хэрхэн хангадаг, Монгол улсад радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөллийн холбогдох ямар стандарт байдаг, хяналт шалгалтыг хэрхэн хийдэг, хэрэгжилт хэрхэн хангагдаж байна вэ гэсэн сэдвүүдээр тус тус танилцуулга хийлээ.

Форумын үеэр “Дижитал хэрэглэгчийг хамгаалахад тулгарч буй асуудлууд” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, үүрэн холбооны операторийн төлөөлөл, хэрэглэгчийн төлөөлөл оролцсон юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан “Цахилгаан соронзон орон” гарын авлага аппликэйшнийг Харилцаа холбооны зохицуулах хороо монгол хэл дээр орчуулан гаргаснаа танилцуулснаас гадна олон нийтэд болон сэтгүүлчдэд зориулсан товхимол гарган тараасан юм.

Дээрх гарын авлага, товхимол нь Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэргээс гаргасан олон тооны судалгааны дүгнэлтийг багтаасан бөгөөд эх үүсвэрээс нь дэлгэрүүлж уншиж болохоор холбогдох линкийг нь оруулж өгсөн байна.  Түүнчлэн гар утасны ухаалаг хэрэглээний зөвлөмжийг мөн оруулж өгжээ.

Нэгэнт гар утасгүйгээр өөрсдийгөө төсөөлөх боломжгүй болсон энэ цаг үед аливаа мэдээллийг сургаар биш судалгаатайгаар ярих ёстойг “Дижитал хэрэглэгч ба эрүүл мэнд” форумын үеэр онцоллоо.

Мэдээлэл харилцаа холбооны технологийн асар хурдтай хөгжил нь бидэнд ярих, мессэж төдийгөөр хязгаарлагдахаа больж интернэт хэмээх зах хязгааргүй далайд сэлэх, банкны үйлчилгээг гар утаснаасаа авахаас эхлээд орон зай цаг хугацаанаас үл хамааран хүссэн зүйлээ үзэх, үзэл бодлоо бусадтай хуваалцах зэрэг өргөн боломжийг бий болгож байна. Өнөөдөр дэлхий дээр 5 тэрбум гаруй хүн гар утас тогтмол хэрэглэж байна. Гар утас улам бүр ухаалаг болсноор хэрэглээ эрс нэмэгдэж, улмаар гар утас хэрэглэх нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг үү гэдэг асуулт урган гарч ирж байна. Цахилгаан соронзон орон гарын авлагыг app store, google play store дээрээс татан авч гар утсандаа суулган үзэх боломжтой.

Тэгвэл энэ асуултанд мэргэжлийн олон улсын байгууллагуудын бодит судалгаа, хяналт шалгалтын дүнд үндэслэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд хариулт өгөх үүднээс Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд” сэдэвт форумыг зохион байгууллаа.

Форумаар үүрэн холбооны сүлжээний зохион байгуулалт, оновчлол, үүнийг хэрхэн зохион байгуулдаг, радио давтамжит цахилгаан соронзон орон гэж юу болох, олон улсад болон манай улсад харилцаа холбооны тоног төхөөрөмжид ямар стандарт шаардлага тавигддаг, үүнийг хэрхэн хангадаг, Монгол улсад радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөллийн холбогдох ямар стандарт байдаг, хяналт шалгалтыг хэрхэн хийдэг, хэрэгжилт хэрхэн хангагдаж байна вэ гэсэн сэдвүүдээр тус тус танилцуулга хийлээ.

Форумын үеэр “Дижитал хэрэглэгчийг хамгаалахад тулгарч буй асуудлууд” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, үүрэн холбооны операторийн төлөөлөл, хэрэглэгчийн төлөөлөл оролцсон юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан “Цахилгаан соронзон орон” гарын авлага аппликэйшнийг Харилцаа холбооны зохицуулах хороо монгол хэл дээр орчуулан гаргаснаа танилцуулснаас гадна олон нийтэд болон сэтгүүлчдэд зориулсан товхимол гарган тараасан юм. Гарын авлагыг эндээс татаж авна уу. 

Дээрх гарын авлага, товхимол нь Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэргээс гаргасан олон тооны судалгааны дүгнэлтийг багтаасан бөгөөд эх үүсвэрээс нь дэлгэрүүлж уншиж болохоор холбогдох линкийг нь оруулж өгсөн байна.  Түүнчлэн гар утасны ухаалаг хэрэглээний зөвлөмжийг мөн оруулж өгжээ.

Нэгэнт гар утасгүйгээр өөрсдийгөө төсөөлөх боломжгүй болсон энэ цаг үед аливаа мэдээллийг сургаар биш судалгаатайгаар ярих ёстойг “Дижитал хэрэглэгч ба эрүүл мэнд” форумын үеэр онцоллоо.

Цахилгаан соронзон орон гарын авлагыг app store, google play store дээрээс татан авч гар утсандаа суулган үзэх боломжтой.